АНУ Сирийн курдуудын “YPG” бүлэглэлд зэвсэг нийлүүлэхээ зогсооно гэж Туркийн талаас мэдэгдлээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдогантай утсаар ярихдаа үүнийг амласан гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Кавусоглу хэлсэн байна.
Цагаан ордны зүгээс Сири дэх түншүүдэд дэмжлэг үзүүлэх байдлыг өөрчилж байгаа гэжээ. Гэхдээ “YPG” бүлэглэлийн талаар ямар нэг тодорхой зүйл хэлээгүй байна.
YPG бүлэглийг зэвсгээр хангаж, дэмжлэг үзүүлдэг гэж Турк АНУ-ыг үргэлж буруутгасаар ирсэн юм. АНУ “YPG” бүлэглэлийг “Исламын улс”-тай тэмцэх гол түлхүүр гэж үздэг бол Турк тус бүлэглэлийг дайчдыг террористууд гэж тодорхойлдог.
С.ЦЭЛМЭГ