Улсын нэгдүгээр  төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.11.25-нд нийтлэгдсэн

Улсын нэгдүгээр  төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

Улсын нэгдүгээр  төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс /НЭМҮТ/-өөс “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чадавх бэхжүүлэх” сургалтыг өчигдөр /2017.11.24/ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулжээ.Тус сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн асуудлаар НЭМҮТ-ийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгоход чухал үүрэгтэй Эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааг хэрхэн явуулах талаарх мэдээллийг Эрүүл мэндийг дэмжих өвчлөхөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан С.Гэрэлмаа нар заасан юм.

Тус эмнэлгийн хамт олон нийгмийн эрүүл мэндийн ололт амжилтаас хуваалцан ‘Хэт халалтын үеийн инфографик’-ийг ашиглан Хэт халалтын үед үзүүлэх менежмент боловсруулснаар эрсдэл гаргаагүй туршлагаасаа хуваалцлаа. Мөн энэ үеэр хүүхэд, багачууд, өсвөр үеийн амны хөндийн эрүүл мэндэд илүү түлхүү анхаарч ажиллах санал дэвшүүлсэн юм.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж