Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган болно

Хуучирсан мэдээ: 2017.11.25-нд нийтлэгдсэн

Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган болно

Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган болно

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг 2017 оны 11-р сарын 29-30-ны өдрүүдэд төрийн ордонд зохион байгуулах юм. Үүнтэй холбогдуулан аймаг, сумдаас оролцож буй соёлын менежер, ажилтнуудад зориулсан  сургалтуудыг 26-28-ны өдрүүдэд болох юм.

Аймаг, сумдаас оролцож буй соёлын менежер, ажилтнуудад зориулсан   сургалт

2017.11.26-ны өдөр СУИС-ын оюутны театрт 09:00 цагт эхэлнэ

  •           11.27-ны өдөр Улсын филармонид 09:00 цагт эхэлнэ

Номын сангийн удирдах ажилтны манлайллыг хөгжүүлэх нь номын санчдад зориулсан сургалт

  •            11.27-ны өдөр Монгол Улсын их сургуулийн номын санд 08:30 минутад эхэлнэ

Аймаг нийслэлийн асуудал  хариуцсан төрийн захиргааны албан хаагчдад зориулсан сургалт

  •           11.27-ны өдөр Засгийн газрын II байр, хурлын танхимд 09:00 цагт эхэлнэ

Мэргэжлийн урлагийн байгууллагын төлөөлөл албан хаагчдад зориулсан сургалт

  •         11.28-ны өдөр Улсын драмын театрт 09.30 минутаас эхэлнэ

Музейн ажиллагсдад зориулсан сургалт

  •           11.28-ны өдөр Богд хан ордон музейд 09:30 минутад эхэлнэ

Сум дүүргийн соёлын төв, ордны ажиллагсдад зориулсан сургалт

  •            11.28-ны өдөр Баянзүрх дүүргийн соёлын ордон  09:30 минутад эхэлнэ

Номын санчдад зориулсан сургалт

  •           11.28-ны өдөр Монгол улсын Боловсролын их сургуулийн номын санд 08:30 минутад эхэлнэ

Аймаг нийслэлийн соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны албан  хаагчдад зориулсан сургалт

  •          11.28-ны өдөр  Засгийн газрын II байр хурлын танхимд  09:30 минутад эхэлнэ.

2007 онд анх зохион байгуулагдаж байсан “Соёл, урлагийн ажилтны анхдугаар чуулган”-аас хойших  арван жилийн амжилт бүтээл, алдаа оноог цэгнэх, улс орны тогтвортой хөгжлийн зорилго, зорилтод соёлын салбарын үүргийг нэмэгдүүлэх, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилготой тус чуулган нь “Соёл урлаг-Үндэстний дархлаа” гэсэн уриан дор зохион байгуулагдаж байна.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж