Дэлхийн даяар “Хар баасан гариг” нэр дор жил бүрийн хямдралтай худалдааны үеэр цахим худалдааны томоохон төв Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын хөрөнгө нэг өдрийн дотор 100 тэрбум ам.долларт хүрсэн тухай Bloomberg агентлаг мэдээлж байна.
Тус агентлагийн мэдээлж буйгаар, хар баасан гаригийн үеэр хөрөнгө оруулагчид Amazon-д итгэх итгэл нь улам нэмэгдэж, улмаар тус компанийн хувьцааны үнэ 2 хувиар өссөн гэв.
Үүнээс гадна, Аmazon-ийн борлуулалт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 18.4 хувиар өсчээ.
Өмнө нь, Amazon компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жефф Безосын хөрөнгө 93.1 тэрбум ам.доллараар үнэлэгддэж байсан. Тэрбээр дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтыг хэд хэдэн удаа тэргүүлж байсан удаатай.
Amazon бол дэлхийн цахим худалдааны томоохон төвийн нэг. Тус цахим худалдааны төв нь АНУ-аас гадна Канад, БНХАУ, Бразил, Япон болон Европын орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг.
Цахим худалдааны төв Amazon.com нь 1995 оны долдугаар сард үүсгэн байгуулагдсан билээ.
Э.УРАН