Хар тамхитай тэмцэх газар шинэ төхөөрөмж ашиглаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.11.25-нд нийтлэгдсэн

Хар тамхитай тэмцэх газар шинэ төхөөрөмж ашиглаж эхэллээ

Хар тамхитай тэмцэх газар шинэ төхөөрөмж ашиглаж эхэллээ

БНСУ-ын Ерөнхий прокурорын газар Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газартай хамтран ‘Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг сайжруулах -2017’ төслийг хэрэгжүүлж дууслаа. Энэхүү төслийн хүрээнд тус албаны Хар тамхитай тэмцэх газар нь Англи улсын Smiths Detection компанид үйлдвэрлэгдсэн хоёр ширхэг IONSCAN 600 төхөөрөмжийг хүлээн авч үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна. Энэхүү төхөөрөмж нь зөөвөрлөхөд хялбар, зөөврийн өндөр мэдрэгчтэй илрүүлэгч багаж юм.

Уг төхөөрөмж нь тэсэрч дэлбэрэх бодис, хар тамхи, мансууруулах бодисыг нарийвчлан илрүүлэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд дэлхийн томоохон улсуудын нисэх буудал, хил, гаалийн байгууллагуудад өргөнөөр ашигладаг.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж