Долоо хоногийн онцлох ярилцлага

Хуучирсан мэдээ: 2017.11.25-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлага

Долоо хоногийн онцлох ярилцлага

Х.Баттулга: Би маш их бүтээлч сэтгэлгээтэй 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын “Forbes” сэтгүүлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Түүний Forbes сэтгүүлд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

-Сайн байна уу. Юуны өмнө, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Та бол самбо бөхийн дэлхийн аварга. Иймээс ярилцлагаа спортын салбараас эхэлье. Та хамгийн дуртай спортын төрлөө нэрлэхгүй юу?

-Мэдээж, бөх. Тэр дундаа жүдо. 

-Тулааны урлагийн ямар философи танд ойр байдаг вэ?

-Бөх хүн өөрийн гэсэн философтой. Надад Монголын үндэсний бөхийн барилдаан болон жүдогийн үзэл санаа ойр байдаг. Энэ спортод нийтлэг зүйл их бий, гэхдээ ялгаатай зүйл ч бий. Үндэсний бөхийн барилдаан нь жүдотой адил уламжлал, ахмад настан, дасгалжуулагч нараа хүндэтгэхэд тус дэмтэй. Мөн бөхчүүд спортын салбар болон амьдрал дээр биеэ зөв авч явж сурдаг. Монголын үндэсний бөхийн барилдааны мэхэд гар хөлийн хөдөлгөөнийг хязгаарладаггүй. Харин жүдо бөхөд гар гарынхаа эсрэг, хөл хөлийнхөө эсрэг мэх хийх шаардлагатай байдаг. Жүдогийн хатуу дэглэм хүнийг сахилга баттай болгодог.

ДЭЛГЭРЭНГҮЙ

‘БАНКИЙГ ЛОМБАРДТАЙ АДИЛТГАЖ БОЛОХГҮЙ’

УИХ-ын гишүүн З.Нарантуяа

 

-Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд зээлийн хүүгийн дээд хязгаарыг төв банк тогтоох нь буруу гэж танай бүлэг үзжээ. Үндэслэл нь юу вэ?

-Банкны бизнесийн ашиг орлогын хэмжээнд шууд нөлөөлөх, дотоод ажиллагаанд нь захиргааны аргаар оролцох хэлбэр учраас буруу гэж үзэж байгаа. Банк бол хадгаламжийн байгууллага. Ломбард, банк бус санхүүгийн байгууллагууд, хоногийн, цагийн зээл олгож, хүү хүүлж, өндөр ашиг олж байгаа байгууллагуудтай адилтгаж үзэж болохгүй. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэрэгцээтэй санхүүгийн эх үүсвэрийн 95.7 хувийг банк нийлүүлж байна. Энэ мөнгө хүүтэй хадгалуулсан хадгаламж, харилцах дансны мөнгөн хөрөнгө. Эздийн мөнгө 10 орчим хувь л байгаа. Хадгаламжийн эх үүсвэрийн өртөг хямд байх нөхцөлийг төр өөрөө бүрдүүлж байж, зээлийн хүү бага байх боломж бий болно.

-Ер нь яагаад банкинд бусад компаниудаас илүү шаардлагыг тусгайлан тавьдаг юм бэ?

-Хадгаламж, харилцах дансан дахь мөнгийг иргэн, аж ахуйн нэгжийн анхны шаардлагаар хүүгийнх нь хамт гаргаж өгөх хатуу үүргийг банк гэрээгээр хүлээдэг. Тийм учраас бусдаас авсан мөнгөн хөрөнгийн найдвартай байдлыг нь хангах гэж банкинд компаниудад тавьдаггүй тусгай шаардлагуудыг Банкны тухай хуулиар тавьж, Төв банк үйл ажиллагааг нь хянаж шалгаж байдаг. Тухайлбал, бусдаас авсан бүх мөнгөө зээл, бусад актив болгочихоод харилцагч мөнгөө авах гээд ирэхэд мөнгөгүй сууж байхгүйн тулд заавал байлгах нөөцтэй, төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэх чадвартай, харилцагчийн өмнө хариуцлага хүлээх хангалттай өөрийн хөрөнгөтэй байх зэрэг шаардлагыг ханган ажиллах шаардлагатай. Чадахгүй бол албадлагын арга хэмжээг Төв банк шүүх хууль гэхгүйгээр шууд авах эрхтэй.

ДЭЛГЭРЭНГҮЙ

“ТӨР ХЯМД ОРОН СУУЦ ХУДАЛДАЖ АВНА”

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан

-Ирэх жилүүдэд барилгын салбарт ямар шинэчлэл, өөрчлөлт хийгдэх вэ?

-Барилга, хот байгуулалтын салбар хамтдаа төлөвлөгдөж хийгддэг. Зах зээл хөгжсөн үед барилга байгуулалт гэхээс илүү хот төлөвлөлт нь чухал асуудал. Дан ганц Улаанбаатар гэлтгүй 21 аймаг, 300 гаруй сумын ирээдүйн хот төлөвлөлтийн асуудал, хотжилт, барилгажилтын асуудал өнөөдөр тулгамдсан асуудал болсон байна. Манай салбарын хамгийн тулгамдсан асуудал бол цэвэрлэх байгууламж. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал олон жил яригдаж, концесс, гадаад зээл тусламж гээд маш олон санхүүжилтийг шийдсэн ч амжилт олоогүй. Тиймээс Ерөнхий сайдаас үүрэг өгсний дагуу ирэх хавар гэхэд нийслэлчүүдийг өмхий үнэрээс салгах, орчин үеийн технологид суурилсан шинэчлэл хийхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Барилга, хот байгуулалтын яам нэн түрүүнд Төв цэвэрлэх байгууламж, ипотекийн зээл, дахин төлөвлөлт гэсэн үндсэн гурван чиглэлд гол ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

-Төв цэвэрлэх байгууламжийн асуудал жил бүр яригддаг ч нийслэл өмхий үнэрээсээ салж чадахгүй байна. Ерөнхий сайд танд хавар гэхэд өмхий үнэрээ арилгахгүй бол хариуцлага тооцно гэсэн. Дулааны улирал эхлэхээс өмнө нийслэлчүүд бид үнэрээсээ салах боломж бий юу?

-Төв цэвэрлэх байгууламж шинээр барих, 50 гаруй жил хуримтлагдсан 600 мянган метр куб лагийг үнэргүй болгох гэсэн хоёр арга хэмжээг авах шаардлагатай. Шинэ цэвэрлэх байгууламж байгуулахаар 20 орчим байгууллагатай уулзахад бүгд хөрөнгө босгож, барих сонирхолтой байна. Тухайлбал, 2010 Японы ЖАЙКА-гийн төслөөр шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг гаргаж, үе шаттай хэрэгжүүлэх саналаа өгсөн байсан. ТЭЗҮ-гээ өөрсдийн хөрөнгөөр боловсруулж, бидэнд санал тавьсан байгаа юм. Тухайн үед Засгийн газар шийдвэрээ гаргасан бол өдийд бид үнэргүй сууж байх байсан. Одоо бидэнд байгаа ганц боломж нь БНХАУ-ын буцалтгүй тусламж. Хоёр улсын Засгийн газар тохирсон, УИХ-аар баталсан бэлэн байгаа. Ирэх оны хоёрдугаар улиралд эхлэх боломжтой, шинэ барилгыг боловсруулсан ТЭЗҮ-ээр дөрвөн жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн. Гэхдээ бид сонгон шалгаруулалт зарлахдаа хугацааг нь наашлуулах боломжтой гэж үзэж байгаа. Харин үнэрийг нь ямар технологиор яаж арилгах вэ гэдэг чухал. 1990 оноос өмнө гарсан лагийг зөөвөрлөж байсан. Гэтэл зах зээлд шилжсэнээс хойш бүх зүйл чөлөөтэй болж, лагийг зөөвөрлөхөө больж, хариуцлага суларсан.

Сонгуульд бүрийн дараа халаа, сэлгээ хийгдэж, тэр байгууллагын ажлын хариуцлага суларч гэж би хувьдаа дүгнэж байгаа. Одоо бид зөөвөрлөх үү, зүлэгжүүлэх үү гэдгээ шийдэхээр ажлын хэсэг байгуулсан. Шинэ цэвэрлэх байгууламж барих хүртэл, барьсны дараа ч өмхий үнэргүй байх боломжийг бүрдүүлнэ.

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 2018 оноос ипотекийн зээл Засгийн газарт шилжинэ. Тэгэхээр Засгийн газар ямар бодлого баримтлах вэ?

-Ипотекийн зээлийг өнгөрсөн хугацаанд Монголбанк маш амжилттай хэрэгжүүлж, 100 мянга гаруй өрх жилийн найман хувийн зээлд хамрагдсан байна. Хэдийгээр амжилттай хэрэгжиж ирсэн ч ипотекийн зээлд хамрагдах иргэдийн хамрах хүрээг өргөн болгох шаардлага тулгарч байна. 

ДЭЛГЭРЭНГҮЙ

М.ЧАРИОТ: ЭЛСЭН ЦАГ ШИГ БИЕТЭЙ БҮСГҮЙ ХАМГИЙН ТӨГС

Plus size модель М.Чариот

-Өдрийн мэнд. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг М.Чариот гэдэг. 21 настай.

Дэлхийн загварын чиг хандлага туранхай бүсгүйчүүдээс илүү өөртөө тохирсон жинтэй, махлаг бүсгүйчүүдийг онцлох болж. Хэзээнээс модель болно гэж бодох болсон бэ?

-Би хувиараа хувцас загварын бизнес эрхэлдэг. ‘DS Fashion’ онлайн дэлгүүрийн үүсгэн байгуулагч. Анх өөрийн борлуулдаг хувцсыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор хэд хэдэн сурталчилгааны зураг авахуулж байсан юм. ‘Plus size’ модель болоход энэхүү ажил маань их нөлөөлсөн.

-Моделиор ажиллахаар болсон анхны үед хүмүүс таныг хэрхэн хүлээж авч байв?

-Манай гэр бүл болон найз нөхөд их дэмжсэн. Ер нь махлаг хэрнээ галбирлаг бүсгүйчүүдэд дургүй хүн  байхгүй гэж эерэг байдлаар хүлээн авсан шүү. Миний бодлоор манай загварын ертөнцөд яг л энэ зүйл дутагдаж байгаа юм шиг санагдсан.

болоход хамгийн гол нь юуг анхаарах ёстой вэ? Биеийн харьцаа заасан байдаг уу?

 -Мэдээж загварын ертөнц тэр чигээрээ гоё сайхан байхыг шаарддаг учраас бид ч гэсэн сайхан харагдах ёстой. Plus size модель гээд хамаагүй зүйл идэж ууж болохгүй. Биеийн харьцаан дээр яг тодорхой заасан хэмжээ байхгүй ч хамгийн гол нь галбиртай байх ёстой. Галбиртай байна гэдэг маань цээж хэсэг бүсэлхий нарийн, тааз өргөн нэг ёсны элсэн цаг шиг хэлбэртэй байвал биеийн хамгийн төгс хэлбэр юм болов уу гэж боддог юм. Би өөрийгөө 100 хувь plus size модель гэж хэлэхгүй ээ. Учир нь, биеийнхээ зарим хэсэгт анхаарч засах зүйлс байгаа учраас фитнессээр хичээллэж байгаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Н.ЖАВЗАНДУЛАМ: “СОДУРА” КИНОНД ЗОХИОЛЫН АЛДАА ГАРСАН

Соёл урлагийн их сургуулийн багш Н.Жавзандулам

-Таныг ОХУ-д кино зохиолч мэргэжлээр суралцаж, бэлтгэгдсэн дөрөвхөн зохиолчийн нэг гэж дуулсан. Улсын бодлогоор цөөнгүй кино найруулагчдыг бэлтгэсэн байдаг. Харин кино зохиолч мэргэжлээр бэлтгэсэн мэргэжилтэн цөөн юм шиг?

-Миний хувьд ажлынхаа анхны гарааг Монгол кино үйлдвэрээс эхэлж байлаа. Монгол кино үйлдвэрт үйлчлэгчээс  эхлээд л киноны бүхий л шат дамжлага дээр ажилласан.. Дараа  нь Үндэсний телевиз,  теле кино үйлдвэрт ассистент найруулагчаар  ажиллаж  тэр үед бүтээгдсэн телевизийн кинонууд дээр Хишигт, Юндэн, Содном  Долгор  зэрэг найруулагч нарын  удирдлага дор  ажиллаж, байгаад Бүх холбоотын  кино урлагийн  сургуульд  суралцахаар  олон шатны шалгалтыг өгч тус сургуулийн “Кино зохиолчийн” ангид элсэн суралцсан. Ер нь манай улсад мэргэжлийн кино найруулагчид олон бэлтгэгдсэн ч кино зохиолчид харьцангуй цөөн   Гэхдээ ганц нэг хүн суралцахаар очсон боловч сургуулийн  маань босгыг гэтэлж чадаагүй.  Би одоо Радио, телевизийн дээд сургуульд кино зохиол бичих ур чадвар, монгол кино урлагийн түүхийн багшаар ажиллаж байна.

-Тэгвэл одоо их, дээд сургуулиудад кино зохиол сонирхон бичдэг оюутан залуус хэр олон байна вэ?

-Кино зохиолыг сонирхдог залуус олон бий. Гадуур кино зохиолчдыг бэлддэг дугуйлан, курс ч цөөнгүй байдаг юм шиг байна лээ. Ажиглаад байхад  манай оронд  гаднаас  мэргэжлийн бус  хүн ирээд  хэд хэдэн формат  заагаад явсан  байдаг. Хэлсэн ярьсныг  сонсоод продюсер хүн байсан болов уу?  Гэж бодсон.  Кино зохиол гэхээр л  залуучууд формат  яриад эхэлдэг. Уул нь зохиолын дотоод мөн чанарыг гаргах вэ  гэдэгт л  гол зангилаа нь оршино. Кино зохиолын гол онолын хичээлийг мэргэжлийн хэмжээнд бэлтгэгдээгүй хүмүүс зааж сонирхогчийн  хэмжээний  мэдлэг олгодог.Энэ  их харамсалтай  муур үр дагавартай. Учир нь  зохиолыг бичихдээ өөрийнхөө оюун бодол, мэдлэг, боловсрол, сэтгэлээр шатаж байж бичдэг. Ийм учраас кино зохиолчийг бэлтгэнэ гэдэг их нарийн ажил л даа. Мөн кино зохиол бичье гэвэл кино урлагийг  мэргэжлийн  түвшинд мэддэг байх  зайлшгүй  шаардлага бий. Кино драматург гэдэг өөрөө их нарийн онцлогтой. Ер нь зохиолч бэлтгэнэ гэдэг их нандин ажил.

Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд яг мэргэжлийн кино зохиолчийг бэлтгэхэд дөрвөн жилийн сургалтаар зайлшгүй шаардлагатай. Кино зохиолчийг дуугүй этюд бичүүлж сургах хугацаа бүтэн жил үргэлжилдэг. Этюд бичихэд орон зайд, дүрсээр үйл хөдлөлөөр бичих зүйлээ  харуулж  бичиж сурахад маш том үүрэгтэй.  Өнөөдөр манайд  нарийн мэргэжлийн кино зохиолчийг  бэлдэх нь шаардлагатай.

ДЭЛГЭРЭНГҮЙ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж