Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 100 тэрбум болгоно

Хуучирсан мэдээ: 2017.11.24-нд нийтлэгдсэн

Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 100 тэрбум болгоно

Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 100 тэрбум болгоно

Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс 100 тэрбум төгрөг болгож, тогтоох шийдвэрийг гаргасан байна.

Энэ шийдвэр нь 2017 оны наймдугаар сараас эхлэн арилжааны банкуудад хийгдэж байгаа активын чанарын үнэлгээ, түүний үр дүнтэй холбоогүй юм гэж төв банкнаас мэдэгдээд байна.

Активын чанарын үнэлгээний гол зорилго нь банкны санхүүгийн тайлан тэнцэлд бүртгэгдсэн байгаа зээл, түүнтэй адилтган тооцох актив хөрөнгийн ангиллыг бодитой үнэлсэн эсэх, зээлийн эрсдэлийн санг зохистой байдлаар байгуулсан эсэх, зээлийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэл учирсан тохиолдолд алдагдлыг шингээх хангалттай хэмжээний нөөц бололцоо байгаа эсэхийг үнэлнэ.

Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлснээр банкуудын санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадварыг сайжруулах нөхцөл бүрдэх юм. Мөн жижиг банкуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, санхүүгийн салбарт зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хүүгийн түвшинг бууруулах боломж бүрдэнэ.

Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тогтоож байгаа нь ирэх дөрвөн жилийн туршид манай улсын эдийн засгийн байдал сэргэж, өснө гэсэн тооцоолол судалгаанд үндэслэн гаргасан юм байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж