Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг НИТХ хэлэлцэж дөнгөж сая баталлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын багийнхны боловсруулсан 2017 оны төсвийн тодотголын төслийг төлөөлөгчдийн олонх дэмжсэн байна. Ийнхүү 8.9 тэрбумаар төсвийн орлого нь тасарсан нийслэлийн 2017 оны төсөвт тодотгол хийснээр нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц, барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг тасалдалгүй үргэлжлүүлэх боломжтой болсныг НИТХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэв.
Мөн НИТХ дахь АН-ын бүлгээс гаргасан “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” бий болох ажлыг эхлүүлэх санаачилгыг дэмжиж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд нэг тэрбум төгрөг, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх арга хэмжээнд 994,6 сая төгрөгийг суулгасан байна.
Д.УУДАМ