Сайд нарын хоёрдугаар бага хуралд оролцов

Хуучирсан мэдээ: 2017.11.24-нд нийтлэгдсэн

Сайд нарын хоёрдугаар бага хуралд оролцов

Сайд нарын хоёрдугаар бага хуралд оролцов

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс болон Азийн хөгжлийн банкны хамтран зохион байгуулсан Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцийн асуудлаарх сайд нарын хоёрдугаар бага хурал 2017 оны арваннэгдүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Бангкок хотноо болов.

Тус бага хурлаар сайд нар болон засгийн газрын өндөр түвшний бусад төлөөлөгчид, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, мөн эрдэмтэн судлаачид Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030-ийн хэрэгжилтийг хангаж, хувь нэмэр оруулахад чиглэсэн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, Ази, Номхон далайн бүсийн интеграцийн үйл ажиллагааг идэвхжүүлэх болон тулгамдаж буй сорилтуудын талаар санал солилцов. Сайд нарын бага хурлын үр дүнд, дээрх хөтөлбөрийг Ази, Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлэхэд чиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцийг идэвхжүүлэх талаар тунхаглалыг батлав.

Бага хуралд Монгол Улсын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүлэн оролцож, “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030″-ийн хэрэгжилтийг дэмжихэд чиглэсэн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, “Ази, Номхон далайн бүсийн интеграци” сэдэвт сайд нарын хэлэлцүүлэг, мөн АНДЭЗНК-оос БНХАУ-ын ГХЯ-тай хамтран зохион байгуулсан “Бүс, Зам санаачилгын талаарх бодлогын семинар”-т тус тус үг хэлэв.

Мөн тэрээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Шамшад Ахтартай уулзаж Монгол-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны тодорхой асуудлаар санал солилцов.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж