Хятадын даргыг хүлээнгээ Путин авьяасаа үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.05.15-нд нийтлэгдсэн

Хятадын даргыг хүлээнгээ Путин авьяасаа үзүүлэв

Хятадын даргыг хүлээнгээ Путин авьяасаа үзүүлэв

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Нэг бүс, нэг зам” санаачилгын олон улсын форум болж дэлхийн 20-иод орны төрийн тэргүүн очсоны нэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин юм. БНХАУ-ын дарга Си Жиньпин, Владимир Пути нар өчигдөр /2017.05.14/ форумын нээлтийн дараа уулзсан бөгөөд Жиньпин даргын хүлээнгээ зааланд байсан төгөлдөр хуур хөгжим дээр хоёр ая тоглож авьяасаа харуулжээ.

Уулзалт Хятадын төрийн хүндэтгэлийн Жуннаньхай өргөөнд болсон байна.

Путин “Московские окна”, “Города над вольной Невой” гэсэн хоёр аяыг тогложээ.

Путин нэг биш удаа ийнхүү олны өмнө авьяасаа үзүүлэ байгаа. 2014 оны нэгдүгээр сарын сүүлээр оюутнуудтай уулзах үеэрээ “Московские окна” аяыг мөн тоглож үзүүлж байжээ. Мөн 2010 онд хүмүүнлэгийн “Федерация” сангийн хүлээн авалт дээр төгөлдөр хуур дээр “С чего начинается родина” аяыг тоглож, “Blueberry Hill” дууг дуулж байсан юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж