УИХ ямба эдэлдэг гишүүдтэй болсон уу?

Хуучирсан мэдээ: 2017.05.14-нд нийтлэгдсэн

УИХ ямба эдэлдэг гишүүдтэй болсон уу?

УИХ ямба эдэлдэг гишүүдтэй болсон уу?

УИХ хууль хэлэлцэхэд оролцдог хэдхэн гишүүнтэй болжээ. Шөнө ч хуралдсан ялтай юм шиг Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд, Х.Нямбаатар, Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд тэргүүтэй 20 орчим гишүүн сууж байдаг.

Бусад нь хаагуур юу хийгээд, ямар ажилтай болоод чуулганы хуралдаандаа суух завгүй явдаг нь ойлгогддоггүй гэнэ.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргын тайлбарлаж байгаагаар бол чуулганы танхимын баруун жигүүр тогтмол эзгүй байх болсон. Ингэснээр гадуур зугаалаад, ямба эдлээд явж байдаг хэдэн гишүүнтэй, ял үүрч байгаа юм шиг суудаг хэдхэн гишүүдтэй болжээ. Иймээс энэ асуудлыг МАН бүлгээрээ ярилцах шаардлагатай болж байна гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Мөн хуралдаа гайгүй сайн сууж харагддаг ч хуулиа судалдаггүйгээс болдог уу, эсвэл уншсан ч ойлгохгүй байна уу зарим нэг гишүүн нь хуулийн төслийг буруу тайлбарлаж, нийгэмд буруу ойлголт төрүүлэх тохиолдол ч гарч буй гэнэ.

Иймээс сайн зөвлөхтэй болж авах ёстой гэсэн зөвлөгөөг ч давхар өгөх болжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж