22 компанийн 42,228 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.05.10-нд нийтлэгдсэн

22 компанийн 42,228 хувьцаа арилжжээ

2017 оны тавдугаар сарын 10-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 42,228 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “АПУ" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 5.42%-иар өссөн бол "Дархан хүнс” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.5% хувиар уналаа. 

Энэ өдөр "MSE ALL" индекс 830.56 нэгж болж 1.5%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,443,720,290,302 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж