АНУ болон Хятадын хооронд худалдааны хэлэлцээр байгуулснаар хоёр тал харилцан зах зээлээ нээлээ. Хэлэлцээрийн дагуу Хятадын засгийн газраас АНУ-ын үхрийн махны импортод тавьсан хоригоо цуцалж, шингэрүүлсэн хий худалдан авахаар болсон байна. Зөрүүлээд Хятадын банкууд АНУ-ын зах зээлд нэвтэрч, чанасан тахиагаа экспортлох гэнэ.
Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп албан үүргээ авсан даруйдаа Хятадын эсрэг олон хатуу үг хэлсэн ч өдгөө хандлага нь зөөлөрснийг харуулж байна. Трамп Хятадын нөлөөг ашиглан Хойд Солонгост дарамт үзүүлэх бодолтой байна хэмээн ажиглагчид дүгнэжээ.
Гэхдээ худалдааны хэлэлцээрийн дараа Хятадын сангийн дэд сайд Жу Гуангяао эдийн засгийн асуудлыг улс төржүүлж болохгүй хэмээн мэдэгдсэн байна.
Б.ТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС