Туркэд жуулчид амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.05.14-нд нийтлэгдсэн

Туркэд жуулчид амь үрэгджээ

Туркэд жуулчид амь үрэгджээ

Туркийн өмнөд хэсгийн далай эргийн Мармарис хотын ойролцоо жуулчдын автобус халцал руу унаж осолджээ. Ослын улмаас 23 хүн амь үрэгдэж, 11 хүн гэмтэж бэртсэн аж. Хохирогчдын олонх нь хүүхэд, эмэгтэйчүүд гэнэ.

Жуулчдын зорчиж явсан жижиг автобус жолоодлого алдан хавцал руу унасан хэмээн орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Зорчигчид “Ээжүүдийн баяр”-ыг тэмдэглэхээр явж байсан тухай гэрчүүд мэдээлж байна.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж