
Одоо АНУ-ын зээлийн чансаа нь Их Британи, Герман, Франц, Канадаас доогуур байна. “Засаг захиргаа Конгрессийн хамт авсан арга хэмжээ нь АНУ-ын өрөө буцаан төлөх боломжийг тогтворжуулахад хангалтгүй гэж үзсэн бидний үзэл бодлыг чансаа бууруулсан явдал нь харуулж байна” гэж S&P мэдэгдэлдээ өгүүлжээ.
Наймдугаар сарын 4-нд “Moody`s” болон “Fitch” агентлагууд АНУ-ын зээлийн чансааг хэвээр үлдээж байгаагаа мэдэгдсэн юм. Гэхдээ “Moody`s” Америкийн чансааны ирээдүйг эерэгээс сөрөгт орууллаа гэсэн байна. Энэ нь ойрын жилийн дотор чансааг бууруулж болно гэсэн үг юм.
Ш.МЯГМАР