“NEWS.MN” сайтад гарсан энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй ярилцлаа.
-Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодрууллаа. Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нэр дэвшигч байна уу?
-Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хуулийн заалттай. Үүн дагуу намууд нэр дэвшигчдээ тодруулсан. Нэр дэвшигчдийн хувьд нэлээд олон төрлийн бичиг баримт бүрдүүлж өгнө. Үүний нэг нь Эрүүл мэнд дүгнэлт гаргуулсан байх ёстой гэсэн хуулийн шаардлага байдаг. Энэ хүрээнд эрүүл мэндийн яамнаас ажлын ажлын хэсэг гаргаж ажилласан. Ингээд нэр дэвшигчдийн дүгнэлтийг Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-д гардуулж өгсөн.
Нэр дэвшигчид холбогдох бичиг баримтуудаа СЕХ-нд тавдугаар сарын 11-ний дотор ирүүлэх ёстой.
Одоогоор гурван нэр дэвшигчийн бичиг баримт ирээгүй байна. СЕХ нэр дэвшигчдээс ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгах ажлын хэсэг байгуулан, ажиллаж байгаа.
Нэр дэвшигчдээс ирүүлсэн баримт бичгийг нягталж дуусаад, тавдугаар сарын 14-ний дотор СЕХ бүртгэх эсэх талаар шийдвэрээ гаргах ёстой.
СЕХ нэр дэвшигчийг бүртгэсэн эсэх шийдвэрээ тавдугаар сарын 17-ны дотор нийтэд мэдээлнэ. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг тавдугаар сарын 27-нд нэр дэвшиж байгаа бүх субъектүүдэд нэгэн зэрэг гардуулах хуультай.
Үргэлжлэлийг https://www.news.mn/r/332329 линкээс уншина уу.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Анхдугаар зөвлөлдөх санал асуулга боллоо. Та энэхүү санал асуулгыг хэрхэн дүгнэсэн бэ?
-Монголчууд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг Монголд оруулж ирээд, ард иргэдээсээ асууж байгаа нь ардчилсан Үндсэн хуулийг дагаж орж ирсэн асар том ололт. Ард түмнээсээ асуусан гээд юмыг далдуур шийддэг байсан үеийг бид мартаагүй. Энэ зүйл биднээс нэлээн алсарч, ард үлджээ. Тийм учраас би үүнийг дэмжиж оролцсон. Зөвлөлдөх санал асуулгад оролцсон Монголын ард түмэн их ухаантай хэрсүү байна. Санамсаргүй түүвэртэй учир зарим зүйлийг нь ойлгоогүй хүмүүс байсныг үгүйсгэхгүй. Үндсэн хуулиасаа санал асуулгаа эхэлж байгаа нь өөрөө том түүх, өөрөө том үзэгдэл, өөрөө том дэвшил юм.
Монголчууд хаалттай нийгмээс гараад социалист дээлээ тайлаагүй байхдаа Үндсэн хуулийг боловсруулсан. Сайн ч Үндсэн хууль, одоо засах цаг болсон. Өнөөдөр бидэнд оюуны туршлага бий болсон. Судалгаа ч сайн хийсэн байна. Монгол хүн чинь Монгол Улсаа мэдэхгүй мөртлөө дэлхийг мэддэг. Социализмын үед ч тийм байсан, одоо ч тийм. Тиймээс бидний мэдсэн туршлага, мэдээлэл, хуримтлуулсан туршлага өөрчлөлт хийхэд амаа бариад байхааргүй болов уу гэж бодож байна.
Үргэлжлэлийг https://www.news.mn/r/332223 линкээс уншаарай.
Даваа гаригаас эхлэн www.news.mn вэб сайт шинэ дүр төрхөөр уншигчидтайгаа уулзана. Энэ тухай “NEWS” агентлагийн захирал Б.Тэмүүлэнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Салбарынхаа сүүлийн үеийн сонин хачнаас яриагаа эхэлмээр байна…
-Сэтгүүл зүй хамгийн их ээдрээ нугачаатай, ирүүл дуудлагатай, бас сонирхолтой үеийг туулж байна. Хэвлэл мэдээлэл бидний нүдэн дээр төрийн үзэл суртлын хэрэгслээс иргэний үгээ хэлэх индэр боллоо.
Үүнтэй хамт сөрөг талууд ч гарч ирсэн. Энэ хооронд маш олон үйл явц өрнөсөн байна. Анхны чөлөөт хэвлэл гэгдэж байсан долоо хоног тутмын сонинууд алга болж, өдөр тутмын сонин зонхилох болсон. Одоо өдөр тутмын сонин ч өөрчлөгдөх хэрэгтэй боллоо. Мэргэжлийн өндөр түвшний гоё сэтгүүлүүд мэндэлж байна. Гэхдээ зах зээл байгаа эсэх нь бас эргэлзээтэй.
Сүүлийн хориод жилд хүн төрөлхтний амьдралд “хувьсгал” авчирсан интернэт манай салбарыг хамгийн их доргиож, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд том сорилт болж байна. Иргэний сэтгүүл зүй, нийгмийн сүлжээ бидний хамгийн том өрсөлдөгч боллоо. Товчхондоо маш их өрнөлтэй, сонирхолтой, өрсөлдөөнтэй ирээдүй бидний өмнө байна даа. Мэдээллийн зах зээл дээр өрсөлдөөн маш ширүүн байна.
Дэлгэрэнгүйг http://www.news.mn/r/332589 линкээс уншаарай.
“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг урласан, уран барималч А.Очирболдтой ярилцав.
-Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойд зориулан бүтээсэн Монголын ард түмний бэлэг болох “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлт саяхан /2017.05.05/ Москва хотноо боллоо. Таны сэтгэл догдолсон уу?
-Би аль өнгөрсөн жил энэ хөшөөг Хүндэтгэлийн дэнж дээр байрлуулна гэж мэдсэн. Тийм болохоор сэтгэл хөдлөл харьцангуй бага байлаа. Харин би “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн үеэр ажилтай байсан учраас Москвад очиж чадсангүй. Гэхдээ хэвлэл мэдээллээр хөшөөний нээлтийн ёслолыг үзсэн. Ер нь л бүх зүйл нь тохирчихсон их сайхан болсон байна лээ. Миний хувьд их баяртай байгаа.
Дэлгэрэнгүйг http://www.news.mn/r/332552 линкээс уншаарай.
Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес ярилцлага өглөө.
-“Оюу толгой” бол Монголын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх том төсөл. Монголын эдийн засагт хоёр жил гаруй хямрал нүүрлээд нэлээд хүнд байдалтай байна. Ийм нөхцөлд гаднаас хөрөнгө оруулалтаар мөнгө татах явдал хамгийн чухал болоод байна. Гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой 4-5 тэрбум ам.доллар 4-5 жилийн хугацаатай орж ирнэ гэж ярьж байсан. Үүний яг хэд нь одоо Монголд орж ирсэн бэ. Энэ онд хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх вэ?
– Гүний уурхайн төслийн нийт зардал 5.3 тэрбум ам.доллар. Үүнд хөрөнгө оруулалт болон урсгал зардлууд орж байгаа. 2017 оны хувьд гүний уурхайн зардал 800-900 сая ам.доллар гэсэн тооцоо байгаа. 2020 он хүртэл дунджаар нэг тэрбум орчим ам.долларыг гүний уурхайн төсөлд зарцуулах төлөвлөгөөтэй байна. Хамгийн гол нь, энэ мөнгө дотоодын ханган нийлүүлэгчдэд аль хэр хүртээлтэй байна вэ гэх асуулт. Үндэсний аж ахуйн нэгжүүд гадаадын туршлагатай сайн компаниудтай хамтран гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцож байна. Хэрэгцээт цементийг гэхэд л дотоодын компаниас авч байна. 2017 онд гэхэд “Оюу толгой” компани борлуулалтын орлогынхоо 110 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтыг гүний уурхайд оруулж байгаа. Цаашдаа энэ тоо нэмэгдээд л явна.
Дэлгэрэнгүйг http://www.news.mn/r/332554 линкээс уншаарай.