Нэгжлэгийн үеэр агентлагуудын хэд хэдэн баримтыг хураан авч, S&P-ийн хоёр, “Moody’s”-ийн нэг шинжээч, агентлагуудын орон нутгийн салбарын захирлуудыг байцааж байна.
“Moody’s” болон “S&P” агентлагууд үүнийг эрс үгүйсгэн нэгжлэг явуулах үндэслэл байхгүй гэж үзлээ. “Бид нэр хүндээ, чансаагаа, шинжээчдээ хамгаалах болно” гэж агентлагууд мэдэгдээд байна.
Итали өрийнхөө асуудлаас болж евро бүсийн шинэ Грек болоход ойртоод байна. Өнгөрсөн долоо хоногт Италийн үнэт цаасны ашиг зургаан хувь хүртэл өссөн байна. Ерөнхий сайд Берлускони зах зээлийн байдал муудаагүй гэж мэдэгдсэн ч Миланы FTSE MIB индекс таван хувиар унаад байна.
Европын хэд хэдэн орны удирдлага “Moody’s”, “Standard & Poor’s” болон “Fitch Ratings” агентлагуудыг евро бүсийн хямралыг өдөөж байгаа «олигополия» гэж мэдэгдсэн. Энэ гурван том агентлаг АНУ-д байдаг учраас Европт таагүй хандаж байж болзошгүй гэж тэд үзэж байгаа юм. Долдугаар сарын дундуур Европ өөрсдийн чансааны агентлаг байгуулах хэрэгтэй гэж Германы канцлер Ангела Меркель уриалсан билээ.
"Ардын эрх" сонин