Өвлийн турш асаагаагүй машин шатжээ

Хуучирсан мэдээ: 2017.05.12-нд нийтлэгдсэн

Өвлийн турш асаагаагүй машин шатжээ

Өнөөдөр /2017.05.12/ өглөөний 9:00 цагийн орчимд Халдвартын автобусны буудлын дэргэд машин шатжээ.

Тодруулбал Баянзүрх дүүргийн 14-р хороо, Халдвартын автобусны буудлын дэргэдэх нийтийн байрны гадна байсан, мөнгөлөг сараал өнгийн “Accent” маркийн автомашин шатсан байна.

Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын албаны гал сөнөөгчид шуурхай ажиллаж автомашинд гарсан галыг унтраагаад байна. Гал гарах үед машинд хүн байгаагүй бөгөөд өвлийн турш асаагаагүй машин байсан тухай албаныхан мэдээллээ.

Өнгөрсөн лхагва гаригт баруун дөрвөн замын ойролцоо “Приус 20” маркийн автомашин шатсан билээ. Тэгвэл өнөөдөр дахин нэг машин шатжээ. Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж