Иргэдийг хамгийн их бухимдуулаад амжсан энэ замыг зарим жолооч нар там ч гэлцэх нь бий. Тэгвэл тамын замын эхний ээлжийн ажил иймэрхүү янзтай л эхлэж байх шив. Ямар учраас дөнгөж эхэлж байхад ингэж хагарч байгаад мэргэжлийхэн дүгнэлт гаргах байх. Харин жирийн нэгний нүдээр харахад тавиад хоёр ч хоноогүй байхад хагараад байгаа энэ боржин чулууг яах ёстой бүү мэд. Иймэрхүү янзтай байвал уулын чулуугаа буталж боржин хавтан хийх хэрэг байна уу. Хэн ч буруутай байсан өчнөөн мөнгө зарж хийж байгаа юм бол нэг чанартайхан ядаж л нэг жилийн настай юм хийдэг болохсон доо. Мөн энэ замын бас нэг буруу зүйл нь хашлагыг газарт гүн суулгаж, хийх учиртай. Дарь-эх чиглэлийн зам нь газар нутгийн онцлог нь цэвдэгшилтэй, чийглэг гэлцдэг. Өвөлдөө хөлдөхөөрөө хөлдөж, хагарч, зундаа хайлж, доошоо суулт өгдөг гэж мэргэжлийхэн нь дүгнэдэг. Гэтэл энэ хашлагийг өнгөц тогтоох төдий орхисон нь цаашид гарах эрсдлээс сэргийлж чадах болов уу. Өвөл хөлдөөд суларчихмаар л харагдах юм. Тэгэхээр буруутан нь хэн болох уу. Жолооч нар. Жолооч нар л хашлага давж, дээгүүр нь явсаар хагарч бутарлаа гэх онош тавьчихна.
Боржин чулуу нь хагарах нь бага, чанартай гэж замын хашлага хийж байгаа гэсэн. Тэгээд ч чанараа дагаад нэлээд гэсэн үнэтэй сураг сонсогдож байсан. Бусад замд тавьсан боржин хашлага ямар байгааг мэдэхгүй ч Дарь- Жхийн замын боржин хашлага лав иймэрхүү янзтай л байна. Магадгүй машин явах ёсгүй газар нь явж, хагарч бутарсан байж болох ч. Гэсэн нь ч ганц нэг удаагийн пян даахгүй ингээд эвдрээд байвал зам засч, уулын чулууг хий дэмий бутлах хэрэг байгаа билүү.
Тиймээс эхлэхээс өмнө нэг сануулаад өнгөрвөл буруудах учиргүйсэн. Ямартай ч Дар-Эхийн замыг тамын биш зам болгох гэж хичээж байгаад нь баярлах хэрэгтэй ч хэдэн жилийн настай чанартай зам байвал хэн хэндээ сайнсан. Чанаргүй, бүтэлгүйгээр дуудуулж олон хүн бухимдуулж, дараа жил дахин засахгүйн тулд чанар чанар бас дахин чанарыг эрхэмлээсэй замчид маань. Ганц Дарь-эхийн зам ч биш нийслэлд баригдаж буй бүх замыг чанартай хийж гүйцэтгэвэл олон иргэд баярлах биз ээ.