Хэнтий аймгийн Сонгуулийн хорооноос МУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан тавдугаар сарын 10-ны өдөр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт”-ын талаар сургалт-семинар зохион байгууллаа.
Тус сургалтад 18 сумын сонгуулийн хорооны дарга, нарийн бичиг, гишүүдээс бүрдсэн 92 хүн хамрагдсан бөгөөд ОБГ, ЦГ, БЗӨБЦТСС, ШШГА, Тагнуулын хэлтэс зэрэг 5 байгууллагаас сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Сургалтын төгсөлд аймгийн Сонгуулийн хорооны дарга Ж.Ганбаатар нийт гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд өндөр ач холбогдол өгч, зөрчил дутагдал гаргахгүй ажиллахыг анхаарууллаа.
Мөн аймгийн СХ-оос тун удахгүй санал авах байранд ажиллах хүмүүсийг чадавхжуулах, гэрчилгээ олгох сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
ЭХ СУРВАЛЖ: KHENTII.MN