Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “TNC” олон улсын байгууллага, Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагуудтай хамтран байгаль орчны үнэлгээний мэргэжлийн байгууллагын ажилтнуудад зориулан “Дүйцүүлэн хамгаалалын тооцооллын програм (MDT) ашиглах” сургалтыг өнөөдөр буюу тавдугаар сарын 12-нд зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь уул уурхай, үйлдвэрлэлийн төслийн нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, мөн байгальд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор дүйцүүлэн хамгааллын арга хэмжээг оновчтой зөв төлөвлөх талаар тодорхой мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой юм.
Дүйцүүлэн хамгааллын аргачлалыг байгаль орчны үнэлгээний мэргэжлийн байгууллагууд ашиглахад орон зайн тооцоолол чухал байдаг ба хэрэглэгчдэд хялбаршуулах зорилгоор энэхүү программыг талуудын оролцоотойгоор боловсруулсан. Мөн аргачлалыг байгаль орчны үнэлгээний мэргэжлийн байгууллагуудад заах, зөвлөн туслах, практикт нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
ЭХ СУРВАЛЖ: БОАЖЯ