Г.Отгонцэцэг Азийн аваргад өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2017.05.12-нд нийтлэгдсэн

Г.Отгонцэцэг Азийн аваргад өрсөлдөнө

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 24-29-ний өдрүүдэд Хонгконгт болох билээ. Уг тэмцээнд өрсөлдөх Казахстан улсын баг тамирчдын нэрс тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг өрсөлдөхөөр болжээ. “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг өдгөө бэлтгэл сургуулилтаа Астанад хийж байгаа билээ.

Дэлхийн шилдэг бөхийн нэг Г.Отгонцэцэг өнгөрөгч гуравдугаар сард Улаанбаатарт болсон Гавьяат тамирчин Д.Цэрэнхандын нэрэмжит 50 сая төгрөгийн шагналын сантай халз барилдаанд зодоглосон. Тэрбээр дэлхийн аварга М.Уранцэцэгтэй барилдахдаа нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялагдсан юм. Г.Отгонцэцэг залуучуудын багт нэгдэн өрсөлдсөн.

Монголын шилдэг жүдочдын халз барилдаанд 5:2 харьцаагаар олимп, дэлхийн медальтнуудын баг ялалт байгуулсан билээ. Энэхүү барилдаан гуравдугаар сарын 16-ны өдөр АСА циркэд болсон юм.

Дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, "Рио 2016" олимпийн наадмын хүрэл медальт, Казахстан улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг нарын барилдааны фото агшнаас хүргэж байна.

ФОТОГ Ц.ЭНХБАТ

ФОТОГ Ц.ЭНХБАТ

ФОТОГ Ц.ЭНХБАТ

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж