Талибины сөрөг хүчин Афганистаны зүүн хэсгийн Вардак мужид АНУ-ын цэргийн нисдэг тэргийг залуурт пуужингаар харваж унагасан тухай ВВС өчигдөр мэдээллээ. Ихэнх нь тусгай хүчнийхэн сууж явсан энэ нисдэг тэргэнд амь үрэгдсэн 38 цэргийн 31 нь тусгай хүчнийхэн байжээ. АНУ-ын эх сурвалжийн мэдээлснээр тусгай хүчний цэргүүд Осама Бин Ладенийг устгасан Navy Seal ангийн дайчид байсан аж. Энэ нь Афганистанд хамгийн олон америк цэрэг нэг дор амиа алдсан тохиолдол болж байгаа юм. Тэд Талибины эсрэг үйл ажиллагаа явуулаад буцаж байсан бөгөөд наад зах нь бослого гаргасан найман үймээн дэгдээгчдийг устгасан гэж таамаглаж байна.
Афганистан дахь НАТО-гийн эвслийн ажилтан New York Times сонинд нисдэг тэрэг залуурт пуужингийн бөмбөгдөлтөд өртөн унасан гэж мэдэгдсэн. ВВС агентлагийн Кабул дахь сэтгүүлч Quentin Sommerville хэлэхдээ Талибууд нисэх онгоц руу буудах тохиолдол ховорхон байдаг гэжээ. Магадгүй талибууд залуурт пуужингийн бөмбөгдөлтөө сайжруулсан байх магадлалтай, үгүй ч байж болох гэж гэж тэрээр нэмж хэлжээ.
Н.Тунгалаг