Э.Даваачимэг, Б.Шоовдор нар хүрлийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2017.05.12-нд нийтлэгдсэн

Э.Даваачимэг, Б.Шоовдор нар хүрлийн төлөө барилдана

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр дэвжээнд гарсан манай таван бөхөөс Э.Даваачимэг, Б.Шоовдор нар хүрэл медалийн төлөөх барилдаанд үлдээд байна. Финалын барилдаан Улаанбаатарын цагаар 20.00-с эхлэх бөгөөд https://unitedworldwrestling.org -р шууд дамжуулан үзүүлнэ.

Өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48, 53, 55, 60, 69 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

48 кг-ын жинд Э.Нарангэрэл Энэтхэгийн Риту Ритуд, 53 кг-д Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг БНАСАУ-ын Мёон Сукт, 69 кг-д Ш.Түмэнцэцэг БНХАУ-ын Фэн Жоуд эхний тойрогт ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.

Харин 55 кг-ын жинд барилдаж буй Э.Даваачимэг, 60 кг-д Б.Шоовдор нар хүрэл медалийн төлөө барилдахаар үлдээд байна.

55 кг-д Э.Даваачимэг эхний тойрогт хийлсэн ч Японы С.Нанжод ялагдан хүрлийн төлөө БНСУ-ын Шин Хе Лийтэй барилдахаар боллоо.

66 кг-д Б.Шоовдор эхний тойрогт Вьетнамын бөхийг ялсан ч Японы Рисако Каваид ялагдан хүрлийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр БНХАУ-ын бөх Жан Тин Жоутой барилдах юм.

Медалийн төлөөх шийдвэрлэх барилдаан өнөөдөр 20.00 цагаас эхлэх бөгөөд https://unitedworldwrestling.org/event/asian-championships-0 хуудсаар шууд дамжуулан үзүүлнэ.

Монголын эмэгтэй багаас өнөөдрийн байдлаар Гавьяат тамирчин С.Батцэцэг алтан медаль хүртээд байгаа бол Э.Даваачимэг, Б.Шоовдор нар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдээд байна. Мөн Г.Уртнасан шагналт V байр эзэлсэн бол 58 кг-д Э.Гантуяа маргааш барилдана. Эрэгтэй чөлөөт бөхийн барилдаан маргааш эхэлнэ.

АЗИ ТИВИЙН АВАРГАД ӨРСӨЛДӨЖ БУЙ МОНГОЛЫН БАГ. /Энэтхэг, Шинэ Дели 2017.05.10-14/

ЭРЭГТЭЙ:

  • 57 кг З.Занабазар
  • 61 кг Т.Тулга
  • 65 кг Б.Наранболд
  • 70 кг Д.Хатанбаатар
  • 74 кг Г.Төрболд
  • 86 кг П.Өнөрбат
  • 97 кг Ө.Батзул
  • 125 кг Н.Золбоо
  • Дасгалжуулагч Ц.Цэдэнсодном, Б.Батзориг

ЭМЭГТЭЙ

  • 48 кг Э.Нарангэрэл -эхний тойрогт ялагдсан
  • 53 кг Д.Отгонцэцэг -эхний тойрогт ялагдсан
  • 55 кг Э.Даваачимэг -Хүрлийн төлөө барилдана
  • 58 кг Э.Гантуяа -бямба гаригт барилдана
  • 60 кг Б.Шоовдор -Хүрлийн төлөө барилдана
  • 63 кг Б.Батцэцэг – АЛТАН МЕДАЛЬ
  • 69 кг Ш.Түмэнцэцэг -эхний тойрогт ялагдсан
  • 75 кг Г.Уртнасан – V байр
  • Дасгалжуулагч Ц.Баярсайхан, Ө.Ууганбаяр тус тус оролцож байна.

Мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж