О.Баасанхүү: Хар хууль ороод ирлээ

Хуучирсан мэдээ: 2017.05.11-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү: Хар хууль ороод ирлээ

УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төсөл аж ахуй нэгжид хохиролтой болсон талаар УИХ-ын гишүүн М.Билэгт шүүмжлэв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Гүтгэлгийн шинжтэй үйлдэлд хатуу хариуцлага тооцох ёстой. Нэг хүн гүтгээд 2,5 сая төгрөг төлөх болчихоод байна. Ийм байхаар шар сонин, хэвлэл цэцэглэнэ” гэв.

Ийнхүү цөөн хэдэн гишүүд байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.

Гэвч гишүүдийн ирц хангалтгүй байгааг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэв. Тэрбээр Баянгол дүүргээс сонгогдсон А.Ундраа гишүүн та битгий хүний кноп дараад бай. Чухал хуульд ач холбогдол өгөөд, хуралдаа суугаач гишүүд ээ. Хоёрдугаарт унасан саналыг дахин босгож ирээд байна. Дэгийн тухай хуулиар ийм зүйл байдаггүй юм. Ц.Нямдорж гишүүн ч чуулганы танхимд алга. Хар хууль ороод ирлээ.

УИХ-ын чуулган зарчмын зөрүүтэй санал хураалтаар үргэлжилж байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж