М.Энхболд, Х.Баттулга нарыг бүртгэж, Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2017.05.14-нд нийтлэгдсэн

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ -2017

М.Энхболд, Х.Баттулга нарыг бүртгэж, Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзжээ

М.Энхболд, Х.Баттулга нарыг бүртгэж, Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзжээ

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр /2017.05.14/ гурван намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нэр дэвшигчдийн хоёрыг нь бүртгэхээр болжээ. Тодруулбал, МАН-аас нэр дэвшиж буй М.Энхболд, АН-аас Х.Баттулга нарыг бүртгэхээр болж, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэх боломжгүй гэж үзсэн байна.  МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг нэр дэвшихээр бүрдүүлсэн зарим материал дутуу гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна. Тухайлбал, нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу. Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй, ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, ялтайд тооцох хугацаа дуусаагүй. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах юм. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзэж бүртгэхээс татгалзжээ.

Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд тухайн нам тавдугаар сарын 17-ны дотор нөхөн нэр дэвшүүлэх эрхтэй. Тиймээс МАХН-аас Н.Энхбаярыг оронд өөр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх эсвэл АН, МАН-ын аль нэгийг дэмжиж оролцох боломжтой болох юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж