Бөөрөлзгөнө эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Хавдрын эсрэг үйлчилгээтэй антиоксидантаар баялаг энэ жимс ялангуяа бүсгүйчүүдийг уушгины хорт хавдраас хамгаалах чадвар өндөртэйг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Бөөрөлзгөнөд дуртай, байнга иддэг хүмүүст архаг хууч өвчин сэдрэх эрсдлийг бууруулдаг байна. Эрдэмтэд энэ жимсний хандаар бүсгүйчүүдийн уушгины хавдрыг эмчлэх боломжтой хэмээн үзжээ. Түүнээс гадна 40-өөс дээш насныханд булчингийн өвдөлтийг намжаахад ч сайн нөлөө үзүүлж чаддаг гэнэ. Тиймээс эмч нар өдөрт дор хаяж 40 грамм бөөрөлзгөнө идэхийг зөвлөж байна.