Ж.Ганбаатар: Ж.Мөнхбат сайдад ЖДҮ жижигдээд байна

Хуучирсан мэдээ: 2017.05.11-нд нийтлэгдсэн

Ж.Ганбаатар: Ж.Мөнхбат сайдад ЖДҮ жижигдээд байна

УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Ж.Мөнхбат сайд аа би хоёр асуулт асуумаар байна. ЖДҮ-г дэмжих төв байгуулах ажил тэг хувийн биелэлттэй байгаа. Хуулиар агентлаг байх ёстой. Сайд та мэдэж байгаа байх. 850 мянган хүний асуудал шийддэг газар шүү дээ. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам гэдэг нэртэй атал хөнгөн үйлдвэр нь байхгүй болчихсон. Энэ яаманд ЖДҮ-ийн салбарыг хариуцсан ганцхан хэлтэс үйл ажиллагаа явуулж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат:

-Бид 2016 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл яриад байна. Гэтэл та 2015 онд батлагдсан асуудал яриад байх юм. ЖДҮ-г дэмжих нэлээд ажил хийгдээд явж байгаа. Хөнгөн үйлдвэрийг дэмжих чиглэлээр Засгийн газар анхаарна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Ж.Мөнхбат сайд танд ЖДҮ ярихаар жижигдээд байдаг юм байна. Сайд аа агентлаг байх ёстой шүү. Хөдөө аж ахуйн яам хариулж өгөөч.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл:

-Баянхонгор аймагт энкубатор байгуулахаар 1,2 тэрбум төгрөг төсөвлөсөн юм байна лээ. Цаашид аймагт энкубатор төв байгуулах гэхээр төсөв мөнгөний хувьд асуудалтай байна.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж