Хот хооронд зорчих иргэд нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.05.11-нд нийтлэгдсэн

Хот хооронд зорчих иргэд нэмэгджээ

"Автотээврийн менежментийг сайжруулах жил-2017" хэлэлцүүлэг өнөөдөр /2017.05.11/ “Автотээврийн үндэсний төв”-ийн байранд болж өнгөрлөө. Хэлэлцүүлгийн хүрээнд нийтийн тээврийн төлөвлөлт, зорчигч тээшний үйлчилгээ болон байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааны талаар төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүд санал бодлоо солилцжээ.

Энэ үеэр хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 23.5 хувиар өссөн талаар дурдав. Үүнд 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар 15058 рейсээр 527.7 мянган зорчигч тээвэрлэсэн нь нөлөөлжээ. Одоогийн байдлаар 51 аж ахуй нэгж, байгууллага 71 чиглэлд 904 тээврийн хэрэгсэл, 1154 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт гүйцэтгэж байгаа юм байна.

Мэдээллийн санд хамрагдсан тээврийн хэрэгслүүдийг төрлөөр нь ангилахад 45 хүний суудалтай том оврын автобус 660, 24-36 хүний суудалтай дунд оврын автобус 96, бага оврын автобус 19, суудлын автомашин 229 байна.

Г.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж