ББСБ-ын хөрөнгийн доод хэмжээг тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2017.05.10-нд нийтлэгдсэн

ББСБ-ын хөрөнгийн доод хэмжээг тогтоолоо

-Орон нутагт шинээр байгуулагдах ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоолоо-

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, дөрвөн бүлгийн 19 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хороо ээлжит хуралдаанаараа орон нутагт шинээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумдад 600.0 сая төгрөг, бусад аймаг сумдад 200.0 сая төгрөг байхаар тогтоов.

Одоо орон нутагт ажиллаж байгаа банк бус санхүүгийн байгууллагууд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлж, 2021 оны хоёрдугаар сар гэхэд энэ хэмжээнд хүргэх юм.

Түүнчлэн Хорооны 2016 оны 271 дүгээр тогтоолоор ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны журам” болон “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-уудад өөрчлөлт оруулж, энэ зах зээлд оролцогчдыг үйл ажиллагааны ангилалгүй болгов.

ЭХ СУРВАЛЖ: Санхүүгийн зохицуулах хороо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж