Г.Ганхүүгийн анхны ялалт

Хуучирсан мэдээ: 2017.05.15-нд нийтлэгдсэн

Г.Ганхүүгийн анхны ялалт

Г.Ганхүүгийн анхны ялалт

“Боловсрол суваг” телевизээр цацагдаж буй “Яг түүн шиг-2” шоуны анхны дугаар өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ны үзэгч түмэндээ хүрч байсан. Ням гариг бүр цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдийг уяж чадсан энэхүү шоуны долоо дахь дугаар өчигдөр/2017.05.14/ болж, ялагч тодорлоо. Энэ удаагийн ялагчаар Г.Ганхүү тодорсон. Тус шоуг хамгийн сонирхолтой болгож буй оролцогч Г.Ганхүү “Яг түүн шиг-1” шоуны шүүгчээр ажилласан билээ. Тэгвэл тэрбээр авьяаслаг залуучуудтай өрсөлдөж, юу чаддагаа харуулсаар байгаа. Энэ удаа Г.Ганхүү дуучин Тина Турнерийг дуурайж, Simly the best дууг амилуулсан. Тэрбээр энэ үдэш өрсөлдөгч оролцогчид болон үзэгчдийг жинхэнэ алмайруулж чадсан юм.

“Яг түүн шиг-2” шоуны оролцогчид

“Боловсрол суваг” телевизийн “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр дамжуулж буй  “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улиралд дараах оролцогчид оролцож байна.

  • “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү
  • "Камертон" хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар
  • Төгөлдөр хуурч С.Алимаа
  • БНСУ-ын “Монтант” хамтлагийн гишүүн, дуучин С.Гантогоо
  • Дуучин Б.Халиун
  • “Эмоци” продакшны залуу жүжигчин Б.Ариунцэцэг
  • Дуучин А.Хишигдалай билээ.

Тэгвэл тус шоуны хоёрдугаар дугаар эхлэхээс өмнө нэгэн оролцогч нууц хэвээр байсан. Өнгөрөгч гуравдугаар сарын 24-ний өдөр долоон оролцогчийг албан ёсоор зарласан ч үлдсэн нэг нь хэн билээ гэдэг асуултийг үзэгчдийн дунд үлдээсэн. Мэдээж энэ хүн хэн байхыг бүгд л тэсэн ядан хүлээсэн. Гэтэл  “Яг түүн шиг 1” шоуны анхны дугаарын шүүгч Г.Ганхүү байсан нь гэнэтийн бэлэг байлаа. Дуучин, хөтлөгч, аялагч, уулчин, улстөрч гээд олон мэргэжилтэй түүний хувьд энэхүү шоуны хүндтэй оролцогчийн нэг яах аргагүй мөн. “Яг түүн шиг 2” шоу эхэлсэн ч залуучуудын хүчтэй өрсөлдөгч болж байсан түүний хувьд дугаар бүрт сонирхолтой байж чадсан юм. Тэгвэл тэрбээр өчигдөр болсон долоо дахь дугаарын жинхэнэ ялагч нь байлаа. Өмнөх дугаараас Т.Бархүү, С.Гантогоо, Б.Халиун нарын оролцогчид ялагч болсон. Харин энэ удаагийн ялагч яахын аргагүй Г.Ганхүү байсанд хэн ч маргасангүй.

 “Яг түүн шиг 2” шоу үргэлжилж, яг түүн шиг үзэгчид ч хүлээдэг болжээ. Ирэх ням гаригт дараагийн дугаараар эргэн уулзая.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж