
Жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдрийг аавуудын баярын өдөр болгон тэмдэглэсээр зургаан жил өнгөрч байна. Уг баярт зориулж маргааш Хүүхдийн ордонд аавууд чуулах гэж байна. Уг чуулганаар хань ижлээ алдаж ганц биеэр үр хүүхдээ өсгөж яваа аавуудын нийгмийн асуудлыг голлон хэлэлцэх аж. Нийслэлийн хэмжээнд л гэхэд тийм эцэг 4000 гаруй байгаа юм байна. Энэ жилээс эхлэн аавуудын баярыг тэдний эрх ашгийг хамгаалах өдөр болгох шийдвэр ч гарчээ.