Чуулганы танхимд дусаал гоожжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.07-нд нийтлэгдсэн

Чуулганы танхимд дусаал гоожжээ

Энэ зун бороо ус элбэгтэй, тэр хэрээрээ барилгуудын чанарыг шалгаж байна. Төрийн ордны УИХ-ын чуулганы танхимын дээвэр хур усны “шалгалт”-ыг даасангүй. Танхимын таазнаас ширүүн бороо орох тоолонд  дусаал гоожих болсон гэнэ. Тиймээс Төрийн ордны үйлчилгээ аж ахуйнхан чуулганы танхимын дээвэрт засвар хийхээр болсон байна. Уг танхимыг 2006 онд өргөтгөн засвар хийснээс хойш тав дахь зундаа дусаал нэвчдэг болсон байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж