Хаврын номын баяр арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Номын баяр нь номд хайртай уншигч, ном бүтээгч, зохиолч, орчуулагч нарын хүсэн хүлээдэг баяр болдог болжээ. Энэ өдөр зохиолчид өөрийн гарын үсэгтэй номоо уншигчдад өгөхөөс гадна тэдэнтэй ярилцах боломжийг ч олгож байна. Мөн номын хямдралтай худалдаа явагдаж байгааг уншигч таньд дуулгахад таатай байна. Хаврын баярын арга хэмжээ 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Ч.БОЛ