Сүхбаатарын талбайгаас найрал дуу эгшиглэлээ

Хуучирсан мэдээ: 2017.05.10-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайгаас найрал дуу эгшиглэлээ

“Улаанбаатарын хавар-2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмын нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2017.05.10/ Д.Сүхбаатарын талбай, Төрийн ордны өмнө боллоо.

Монгол Улсад анх удаа болж буй энэхүү наадамд ОХУ, БНСУ, БНХАУ-ын найрал дууны хамтлаг, уран бүтээлчид оролцож байна.

Наадам “Улаанбаатар” чуулгын байранд энэ сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

“Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны наадмыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо, Нийслэлийн соёл, урлагийн газраас хамтран зохион байгуулж байгаа юм.

Наадамд оролцогчид өнөөдөр Сүхбаатарын талбайд “Дээшээ дээшээ” хүүхдийн найрал дуу, “Өнө мөнхийн орон”, “Айда” дуурь, “Гранд марш” дууг хамтран дууллаа.

Мөн нээлтийн үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид “Баярын жавхаа”, “Ханбүргэд-Полонез” болон Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлсэн юм.  

“Улаанбаатарын хавар 2017” Олон улсын найрал дууны анхдугаар наадамд оролцогчдыг танилцуулж байна.

  • Монголын Үндэсний Олон нийтийн Радиогийн дэргэдэх “Улаан бүч” чуулга

  • Хөгжим, бүжгийн коллежийн хүүхдийн хор

  • Монголын хүүхдийн ордон

  • СУИС “Бадмаараг” сургууль

  • БСШУСЯамны харьяа лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн хүүхдийн найрал дууны хамтлаг

  • Монгол-Оросын хамтарсан III сургуулийн “Планета детсва” хүүхдийн найрал дууны хамтлаг

  • Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний лаборатори IV сургуулийн хүүхдийн найрал дууны хамтлаг

  • ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын П.И.Чайковскийн нэрэмжит Урлагийн коллежийн оюутны холимог найрал дуу

  • ӨМӨЗО Хөх хотын уран бүтээлчид

  • Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр

  • Цэргийн дууд бүжгийн эрдмийн чуулга

  • СУИС-ийн Дуурийн дуулаачийн оюутнууд

  • СУИС-ийн АРдын дууны анги

  • СУИС-ийн орчин үеийн хөгжмийн тэнхмийн оюутны найрал дуу

  • СУИС-ийн Багш Урлагийн Боловсролын сургуулийн найрал дуу

  • Хөгжим бүжгийн коллежийн оюутны хор

  • Сити Их сургуулийн оюутны найрал дуу

  • МУБИС-ийн Багшийн сургуулийн найрал дуу

  • МУБИС-ийн Хөгжмийн багшийн сургуулийн найрал

  • “Сион” хамтлаг оролцож байгаа юм.

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын хөгжим, яруу найрагч Л.Өлзийтөгсийн шүлэг “Өнө мөнхийн орон” дууг хүргэж байна.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж