Монголын эмэгтэй жүдо бөхийн хөнгөн жингийн гурван тамирчныг Азербайжаны жүдо бөхийн холбооноос шигшээ багтаа авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэд өнгөрөгч амралтын өдрүүдэд /2017.05.12-14/ Бакуд болсон Исламын улсуудын эв нэгдлийн IV наадамд амжилттай оролцжээ. 48 кг-ын жингийн финалд үлдсэн Э.Базаррагчаа Азарбайжаны А.Гурбанлигийг хожиж, алтан медаль хүртсэн. Тэгвэл 57 кг-д барилдсан М.Ичинхорлоо хүрлийн төлөөх барилдаанд ялагдан шагналт V байр эзэлжээ. Ийнхүү Азарбайжаны нэрийн өмнөөс барилдах болсон жүдоч охид маань эхний тэмцээндээ амжилттай оролцлоо.
Азербайжаны жүдо бөхийн шигшээ багт 48 кг-д Э.Базаррагчаа, 52 кг-д П.Буянхишиг, 57 кг-д М.Ичинхорлоо нартай албан ёсоор гэрээ байгуулсан бөгөөд тэд анхны тэмцээндээ оролцлоо.
Ч.БОЛОР