Монголч эрдэмтэд чуулна | News.MN

Монголч эрдэмтэд чуулна

Хуучирсан мэдээ: 2011.08.07-нд нийтлэгдсэн

Монголч эрдэмтэд чуулна

Монголын түүх, өв, соёлыг судалдаг монголч эрдэмтдийн чуулган маргааш нээлтээ хийнэ. Түүнд оролцох эрдэмтдийн түрүүч Монголд иржээ. Уг чуулганыг Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулж урьд өмнөхөөс өргөн хүрээнд хийхээр болжээ.

Эртний Монголын түүхийн судалгааг гүнзгийрүүлэх, орчин үеийн судалгааг хэрхэн хийх вэ гэх зэрэг асуудлаар олон орны эрдэмтэд санал солилцох юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч ч энэ чуулганд анхаарч ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа бүрэлдэхүүнд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтдтийг багтаан Санкт-Петербург хотын Эрмитаж, Кунст-Камер, Петргофф музейдээр орж Монголын түүхийн холбогдолтой эд өлгүүдтэй танилцсан юм.

                    Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-08-07 202.179.10.6

Manai aimagiin 80 jiliig yagad bichegui yuumbee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж