Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн таван жингийн барилдаан болж, 55 кг-д зодоглосон ОУХМ Х.Даваачимэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд БНСУ-ын Шин Хе Лийг ялж, Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүлэв. Түүний жинд нийт 10 бөх барилдсан бөгөөд Японы Нанжёо Саэ түрүүлж, Энэтхэгийн Винэш Винэш мөнгө, Монголын Х.Даваачимэг, БНХАУ-ын Жан Ци хүрэл медаль хүртлээ. Х.Даваачимэг эхний тойрогт Нанжёо Саэд ялагдсан ч япон бөх шигшээд шалгарсан тул БНСУ-ын бөхтэй хүрлийн төлөө барилдсан юм.
60 кг-д Б.Шоовдор эхний тойрогт Вьетнамын бөхийг ялсан ч Японы Рисако Каваид ялагдан хүрлийн төлөө барилдахаар болоод байсан юм. Манай бөх медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Жан Тин Жоуд ялагдан шагналт V байрт орлоо.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 58 кг-д Э.Гантуяа барилдана. Манай бүсгүйчдээс Гавьяат тамирчин С.Батцэцэг Ази тивийн аварга болсон бол Х.Даваачимэг хүрэл медаль хүртээд байна. Өнөөдрөөс эрэгтэй бөхчүүд дэвжээнд гарна.
АЗИ ТИВИЙН АВАРГАД ӨРСӨЛДӨЖ БУЙ МОНГОЛЫН БАГ. /Энэтхэг, Шинэ Дели 2017.05.10-14/
ЭРЭГТЭЙ:
- 57 кг З.Занабазар
- 61 кг Т.Тулга
- 65 кг Б.Наранболд
- 70 кг Д.Хатанбаатар
- 74 кг Г.Төрболд
- 86 кг П.Өнөрбат
- 97 кг Ө.Батзул
- 125 кг Н.Золбоо
- Дасгалжуулагч Ц.Цэдэнсодном, Б.Батзориг
ЭМЭГТЭЙ
- 48 кг Э.Нарангэрэл -эхний тойрогт ялагдсан
- 53 кг Д.Отгонцэцэг -эхний тойрогт ялагдсан
- 55 кг Э.Даваачимэг -ХҮРЭЛ МЕДАЛЬ
- 58 кг Э.Гантуяа -Өнөөдөр барилдана
- 60 кг Б.Шоовдор -Хүрлийн төлөө барилдана
- 63 кг Б.Батцэцэг – АЛТАН МЕДАЛЬ
- 69 кг Ш.Түмэнцэцэг -эхний тойрогт ялагдсан
- 75 кг Г.Уртнасан – V байр
- Дасгалжуулагч Ц.Баярсайхан, Ө.Ууганбаяр тус тус оролцож байна.
Мэдээллийг эргэн хүргэнэ.
Өнөөдрийн барилдааны Улаанбаатарын цагаар 12.30-с эхлэх бөгөөд финалын барилдаан 20.00 цагаас эхэлнэ. Тэмцээнийг https://unitedworldwrestling.org/-р шууд дамжуулан үзүүлж байна.
Ч.БОЛОР