Хятад анх удаагаа нефтийн дэлхийн томоохон импортлогч боллоо

Хуучирсан мэдээ: 2017.05.12-нд нийтлэгдсэн

Хятад анх удаагаа нефтийн дэлхийн томоохон импортлогч боллоо

Фото REUTERS / Jason Lee

Нефтийн импортоор дэлхийд тэргүүлдэг АНУ-ыг Хятад ардаа орхив. Хятадын бие даасан Нефть боловсруулах үйлдвэрүүд нь шинэ зохицуулалтын өмнө их хэмжээний түүхий эд худалдан авснаас ийм байдал гарчээ.

Хятадад түүхий нефтийн импорт гуравдугаар сард  дээд амжилтаа тогтоон хоногийн 9,2 сая баррель болсон байна. Энэ тухай АНУ-ын Эрчим хүчний агентлагийн (EIA) мэдээнд өгүүлснийг Reuters дамжуулав.

Хятад анх удаагаа нефтийн импортынхоо хэмжээгээр АНУ-аас түрүүлсэн байна.  Бие даасан нефть боловсруулах үйлдвэрүүд  2017 онд нефтийн импортын квотыг улсаас нэгдүгээр сарын дунд үеэс эхлэн авах болсноос тэд түүхий нефтийн нөөцөө эрс нэмж эхэлсэн байна.

БНХАУ-ын Гаалийн төв албаны статистикаар гуравдугаар сард Хятад 38,95 сая тонн буюу өдөрт 9,2 сая баррель нефть худалдан авсан байна. Хоёрдугаар сард Хятад  хоногийн 8,3 сая баррель нефть худалдан авч байсан юм. Ерөнхийдөө оны эхний улиралд Хятадын нефтийн импорт  өмнөх жилийн мөн үеийнхээс 15 хувиар өсчээ.

Байдал ийм байгаа ч ойрын саруудад урсгал засварууд эхлэх мөн  нефть хадгалах  агуулах дүүрсэн зэргээс нефтийн импорт нь хоногийн 8 сая баррель хүртэл буурна гэсэн  хүлээлт байгаа гэнэ.

Forbes сэтгүүл өнгөрсөн онд Оросын нефтийн томоохон худалдан байсныг хэлж байна. Оростой China National United Oil Corporation (CNPC) ба Chemchina корпорациуд хамтран ажилладаг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж