Нийслэлд хэд хэдэн нүхэн гарц барина

Хуучирсан мэдээ: 2011.08.07-нд нийтлэгдсэн

Нийслэлд хэд хэдэн нүхэн гарц барина

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Сансарын туннелийн нүхэн гарц барих ажил энэ сарын 3-нд эхэлсэн тухай бид мэдээлсэн. Нүхэн гарц барихын тулд дулаан, цахилгааны шугамыг шилжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд энэ ажлыг ирэх сарын 1 хүртэл хийх юм. Уг нүхэн гарцыг ирэх аравдугаар сарын 15-нд ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй.

Нийслэлийн замын ачаалал нэмэгдэж явган зорчигчид аюулгүй зам хөндлөн гарах төвөгтэй болсон. Тиймээс нийслэлд хэд хэдэн нүхэн гарц барих юм. Цаашид Улсын их дэлгүүр, Төв шуудангийн өмнө, 120 мянгатын автобусны буудал,  Ард кино театрын өмнө зэрэг газарт нүхэн гарц барих юм байна.
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж