Лондонгийн Тоттенхэм дүүрэгт эмх замбараагүй байна

Хуучирсан мэдээ: 2011.08.07-нд нийтлэгдсэн

Лондонгийн Тоттенхэм дүүрэгт эмх замбараагүй байна

Лондонгийн хойд хэсгийн Тоттенхэм дүүрэгт өчигдрөөс эмх замбараагүй байдалтай байна. Өнгөрсөн пүрэв гаригт цагдаагийнхан 29 настай залууг буудан хороосноос үүдэн иргэд, цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарч улмаар даамжирлаа. ВВС агентлагийн мэдээлснээр залууг буудуулсаныг эсэргүүцэн 300 гаруй хүн дүүргийн цагдаагийн хэлтсийн гадаа цуглаж, иргэд шатаах бодистой шил, чулуу шидэж, цагдаагийн эргүүлийн хоёр машин, мөн нэг автобус шатжээ. Цагдаагийн нэг офицер шархдан эмнэлэгт хүргэгджээ.

Шатаах бодис шидсэнээс үүдэн Тоттенхэмийн хэд хэдэн байшин галд авалцаж, гал унтраах анги галыг унтраах гэж оролдож байгаа тухай ВВС мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж