Загас агнуур ба нефтийн өрөмдлөгөөр хөрөнгөө босгосон Кьелл Инге Рекке гэх тэрбумтан Билл Гейтс, Уоррен Баффет, Марк Цукерберг нарын буяны ивээн тэтгэгчдийн эгнээнд нэгдэн хөрөнгийнхөө ихэнхийг далайг пластикаас цэвэрлэхэд зориулахаар амлажээ.
Норвегийн тэрбумтан, нефтийн магнат, загасчин Кьелл Инге Рекке энэ зорилгоор судалгааны хөлөг онгоцыг бүтээнэ. Энэ хөтөлбөрийн түүний түнш нь WWF гэх экологийн байгууллага байх юм. Норвег эрийн хөрөнгийг $2,9 тэрбум гэж Forbes сэтгүүл үнэлэжээ.
"Би нийгэмд хөрөнгө босгосны ихэнх хувийг зарцуулна. Хөлөг онгоц бол түүний нэг хэсэг нь юм» хэмээн тэрбумтан Aftenposten сонинд өгүүлжээ.
Түүний бүтээж байгаа хөлөг нь пластикийг усны гадаргуунаас соруулан аваад утаа хоргүйгээр шатаах ажээ. Хөлөгт 30 хүн ажиллаж, өдөрт таван тонн пластикийг шатааж байх гэнэ. Мөн тэнд шинжлэх ухааны 30 ажилтнууд далайн судалгаа хийнэ.
“Далай тэнгис нь дэлхийн гадаргын 70 хувийг эзэлдэг. Далайгаас би хөрөнгөө олсондоо талархаж байна. Тэнд судлаагүй зүйл их бий” гэж тэр ярьжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР