Хуучирсан мэдээ: 2011.08.07-нд нийтлэгдсэн

Теле сургалт боллоо

Монгол улсын Засгийн газраас баталсан Үндэсний түргэн тусламжийн сүлжээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй (Хуучнаар ЭНЭШТ) хамтран Хүүхдийг эрэмбэлэн ялгах тусламж үйлчилгээ сэдэвт зайн теле-сургалтыг 2011 оны наймдугаар сарын 5-ны өдөр  зохион байгууллаа.

Сургалтанд Өвөрхангай, Дорнод, Орхон, Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүүхдийн болон түргэн тусламжийн их эмч, эмнэлгийн дунд мэргэжилтнүүд нийт 65 хүн хамрагдсан болно. Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд нь өвчтэй хүүхдүүдийг шинж тэдгээр нь эрэмбэлэн нэн яаралтай тусламж хэрэгтэй хүүхдүүдийг ялгаварлаж оновчтой эмчилгээг цаг алдалгүй хийх талаар онолын мэдлэг эзэмшиж өгөгдсөн жишээн дээр ярилцан сургалтаар олсон  мэдлэгээ батжууллаа. ЭМЯ-ны ЭТБХЗГ-ын мэргэжилтэн Г.Соёлгэрэл , ЭХЭМҮТ-ийн их эмч Анагаах ухааны магистр, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч Р.Галбадрах  нар хичээлийг зааж сэдвийн дагуу оролцогчдын сонирхсон асуултанд хариуллаа.

Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан орон нутгийн эмнэлгийн мэргэжилтнүүдэд нэгэн зэрэг сургалт явуулсан нь цаг хугацаа хэмнэсэн эдийн засгийн хувьд үр ашигтай арга хэмжээ боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж