Н.Учрал иргэдийн санал хүсэлт авах төв ажиллуулж эхлэв

Хуучирсан мэдээ: 2017.05.05-нд нийтлэгдсэн

Н.Учрал иргэдийн санал хүсэлт авах төв ажиллуулж эхлэв

Өчигдөр /2017.05.04/ Сонгинохайрхан дүүргийн иргэний танхимаа УИХ-ын гишүүн Н.Учралын иргэдийн санал, хүсэлт, сэтгэгдлийг хүлээн авах мөн гишүүний ажлын албатай шууд холбогдох 7611-7272 тусгай дугаарын төвийг ажиллуулж эхэллээ.

Иргэд энэ утсанд холбогдсоноор Төрийн байгууллагын үйл ажиллагааны талаархи сэтгэгдэл, УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж буй хууль тогтоомжид санал хэлэх, шинэ хуулийн төслийн санал санаачилгыг хэлэх боломжтой бөгөөд 7611-7272 дугаарыг туршилтын байдлаар 2 сар гаруй хугацаанд ажиллуулахад иргэдээс хууль тогтоомж болон хүрээлэн буй орчны бохирдол, зам талбайн засвар, цалин татварын өөрчлөлийн талаарх саналууд ихээхэн иржээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ “Иргэдээс төрийн шийдвэр гаргахад шууд оролцох  үндэс нь Монгол Улсын Үндсэн хуульд байгаа хэдий ч түүнийг хэрэгжүүлэх механизм эрх зүйн зохицуулалтгүйн улмаас практикт үр дүнгүй  өнөөдрийг хүрчээ. Иргэдийн саналыг сонсох төв ажилласнаар иргэд УИХ-ын болон ИТХ-аар ямар асуудлыг хэлэлцүүлэх талаар дуу хоолойгоо илэрхийлэх эрхтэй болно. Зөвхөн Төрийн байгууллагын санаачилгаар дээрээс доош чиглэсэн байдлаар бус харин иргэдийн санаачилгаар доороос дээш чиглэсэн байдлаар төрийн байгууллагаас шийдвэр гаргах боломж өнөөдөр бүрдлээ” гэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж