Улаанбаатарт 25 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.08.07-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 25 хэм дулаан байна

2011 оны 08 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

 
 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говь, талын нутгаар 31-36 градус,  бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 15 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 811 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2011 оны 08-р сарын 08-наас 08-р сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд зүүн зүгийн нутгаар, 9-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр, 10, 11-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд баруун болон төвийн нутгаар, 11-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж