Иранд нефть дамжуулах хоолой дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.06-нд нийтлэгдсэн

Иранд нефть дамжуулах хоолой дэлбэрчээ

Ираны баруун хэсэгт орших Кали Наар хотод тус улсын хамгийн урт нефть дамжуулах хоолойнуудын нэг баасан гаригт дэлбэрч, томоохон гал түймэр гарсан талаар Ираны мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Дэлбэрэлтийн улмаас үүссэн гал 10 орчим цаг үргэлжилж, галын дөл 40 метр өндөрт хадаж, 300 м2 талбайг хамарсны дараа гал сөнөөгчид галыг унтраасан ба холбогдох албаны хүмүүс хоолойн дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Харин өмнөд хэсгийн нефтийн ордууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ба олборлосон нефтийг бусад дамжуулах хоолойнуудруу дамжуулж байгаа ажээ. Дээрх дэлбэрсэн дамжуулах хоолойгоор өдөрт 40 мянган баррель нефтийг дамжуулдаг байсан ба Иран улс нь дэлхийн дөрөв дэхь томоохон нефть олборлогч орон юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж