Туйванч Н.Баярмаагийн шинэ спорт

Хуучирсан мэдээ: 2017.05.08-нд нийтлэгдсэн

Туйванч Н.Баярмаагийн шинэ спорт

Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбоо, “Space” энтермайнмэнт хамтран зохион байгуулсан  Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2017.05.07/ боллоо.

Тэмцээнд нийт 92 тамирчин 15 ангилалд өрсөлдсөн ба тэдний дунд Монголын хүндийг өргөлтийн хэд хэдэн рекорд эзэмшигч, Монгол Улсын Гавьяат тамирчин Намхайдоржийн Баярмаа байв.

2004, 2008 оны олимпийн наадамд оролцож, энэ төрөлдөө олон жил Монголын тамирчдаа тэргүүлж асан туйванч Н.Баярмаа үндсэн спортоосоо “зодог тайлж”, бодибилдингийн тамирчин болжээ.

“Хар ирвэс” клубт хичээллэж буй тэрбээр насанд хүрэгчдийн улсын аваргын фитнесс ангилалд алтан медаль хүртсэн юм.

Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчийн үүргийг Монголын жүдо бөхийг тэргүүлж буй Х.Баттулга давхар хашдаг.

Улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд удахгүй Монголд зохион байгуулах Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж