Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Х.Баттулга нэр дэвшин өрсөлдөхөөр боллоо. Нууц санал хураалтын дүнг нэгтгэн гаргахад их хурлын гишүүдийн 96.6 хувь нь Х.Баттулгыг дэмжиж саналаа өгсөн байлаа. Түүнд намын нөхөд нь баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.
Мөн Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнийг 98.5 хувийн саналаар дэмжин баталлаа. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо нь нийт 389 гишүүнтэй. УИХ-д сонгогдсон есөн гишүүн автоматаар Үндэсний бодлогын хорооны гишүүн болсон юм.
Энэ удаагийн их хуралд 1206 гишүүн оролцсоноос 1071 гишүүн саналаа өгчээ.
Ардчилсан намын их хурал өндөрлөх талдаа орж байна.
Т.НОМИН