Энэ оны “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг “Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнолын баталгаа” уриан дор улсын хэмжээнд зохион явуулж байгаатай уялдуулан Төв аймгийн нийтийн номын сан, Зуунмод сумын ЗДТГазар хамтран “Алтан үсэг” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнийг үндэснийхээ утга соёлын нандин өв болсон Монгол бичгийг хойч үедээ өвлүүлэх, төрийн албан хаагч,ажилчдын монгол бичгээ сурч эзэмших сонирхлыг дэмжих, үндэсний бичиг соёлоороо бахархах,үзэл ухамсрыг олон түмний оюун санаанд төлөвшүүлэх, сурах, судлах эрмэлзэл төрүүлэх, сурталчилгааг өргөжүүлэх зорилгоор амжилттай явуулсан байна.
Энэ арга хэмжээнд 12 байгууллагын 33 төрийн албан хаагчид оролцсоноос Тэргүүн байрыг ГБХЗХГазрын хүний нөөц, хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Янжинсүрэн, Дэд байрыг ГБХЗХ-ийн газрын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн М.Анхчимэг, 3 дугаар байрыг Нэгдсэн эмнэлгийн хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Ш.Буяндарь нар тус тус эзэлж өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагдлаа.
ЭХ СУРВАЛЖ: TOV.GOV.MN