Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр санал хурааж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.05.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр санал хурааж эхэллээ

Ардчилсан намын наймдугаар Их хурал үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй хоёр дахь асуудал бол Ерөниийлөгчид нэр дэвшигчийг батламжлах асуудал юм. Тус намын Үндсэн дүрэмд зааснаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг оруулж ирдэг аж. Энэ дагуу Ардчилсан намын нийт гишүүдээс дэмжлэг авсан УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын нэрийг Их хуралд оруулж ирлээ. 

Түүнийг Их хурлын гишүүд дэмжих эсэхийг нууц санал хураалтаар шийднэ. Мөн энэхүү санал хураалттай хамт Үндэсний бодлогын хорооны гишүүдийг батламжлах эсэх санал хураалт явуулж байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж